Tuesday, March 1, 2011

Объект хандлагат програмчлалын хэлүүд - DVD сурах бичиг

11 comments
Ном, бичиг хэргийн томоохон дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа.
Лавлах утас 99016978.








Жич:
ЖАВА хэлний жишээ програм: 114 файл
С++ хэлний жишээ програм: 67 файл

Татаж авах:
Жава програмчлалын хөтөлбөр
C++ програмчлалын хөтөлбөр
DVD хичээлийн demo хувилбар

ҮНЭ: 15 000 төгрөг.

Холбогдох хаяг:
Утас: 99016978
И-Мейл: delger@stars.edu.mn

Monday, January 3, 2011

UML-ийн хичээл

3 comments


Жич: Үргэлжлэлийг доорх DVD хичээлээс авч үзээрэй.

Wednesday, March 3, 2010

2010 оны 09.27-10.06 хооронд СУРГАЛТ болно

1 comments
“Програм хангамжийн төсөл (PMBOK), системийг хөгжүүлэх арга зүй(UML) ба өгөгдлийн сангийн зохион байгуулалт хийх аргачилал (Data WareHouse)” сэдэвт сургалтанд урьж байна.

Хаана: Мэдээллийн технологийн СТАРС дээд сургууль
БЗД, 2-р хороо, Капитал НИММ Аудит ХХК-ын байр 5-р давхар
/Сансарын тунелын урд талд, 33-р сургуулийн баруун талд/ Утас: 463159

Хэзээ: 2010.09.27 – 2010.10.06 өдрүүд , 17.00 – 20.00 цагуудад, нийт 40 цаг

Хэн заах: Старс сургуулийн захирал, Старсофт ХХК-г үүсгэн байгуулагч
Компьютерийн ухааны докторант Д.Дэлгэрсайхан
/delger@stars.edu.mn, www.ddelgersaikhan.blogspot.com/

Сургалтын онцлог, зорилго:
Бодит системийг жишээ болгож дадлага хийх, маш тодорхой аргачилал заах. Системийн шинжээч, төслийн менежер, өгөгдлийн сангийн администратор болох хүмүүст зориулагдана. /Хэрэглэх материалуудаар хангана/

Хэн хамрагдах:
Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд, багш нар болон програм хангамжийн инженерчлэлээр дээд түвшинд суралцах хүсэлтэй хүмүүс. /Хүний тоо хязгаартай – дээд тал нь 20/


Бүртгэл: delger@stars.edu.mn хаягаар эсвэл холбогдох утасуудаар хүсэлт гаргана уу.
/Суралцагчдын тоог урьдчилан мэдэх шаардлага байгаа тул/
Мөн Старс дээд сургууль, сургалтын алба /2010.09.20 – 2010.09.27 хооронд/
бүтгүүлж болно.

Дэлгэрэнгүй

Thursday, October 15, 2009

Хэсэгчилсэн тест /Uint test/

2 comments
Зарим тохиолдолд програм хангамжийг хөгжүүлэх процессын үед хэсэгчилсэн тест ба програмын кодчилолыг хамт хийх тохиолдол байдаг.
Програм хангамжийн хэсэгчилсэн болон өгөгдлийн сангийн тест, өгөгдөл бэлдэх
• Програм хангамжийн тест бэлдэх, өгөгдлийн сан үүсгэх
• Хэсэгчилсэн тест болон өгөгдлийн сангийн тестийг явуулахын тулд дэс дарааллыг бэлдэх. Програм зохиох явцаас програм зохиож дуусах хүртэл хэсэгчилсэн тестийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг боловсруулна. Жиш нь: Салбаруудын удирдагч болон ажилтнуудын мэдээллийг бэлдэх гэх мэт.
Хэсэгчилсэн болон өгөгдлийн сангийн тестийг явуулах.
• Хэсэгчилсэн тест болон өгөгдлийн сангийн тестийг хийж эндээс шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах. Тестийн үр дүнг бичгээр баталгаажуулан үйлдэнэ. Мөн URD, SRS, HLD, LLD-ийн шаардлагуудыг хангаж байгааг шалгана.

Хэрэглэгчийн гарын авлага түүнтэй холбоотой бичиг баримт хийх. /Ажиллах, засвар үйлчилгээний гэх мэт бичиг баримт/
Програм хангамжийн нэгдсэн тестийн төлөвлөгөөг шинэчлэн гаргаж өөрчлөлт хийх, ө.х нэгдсэн тестнд тавигдах шаардлагыг өөрчлөж шинэчлэнэ.
Хэсэгчилсэн тестийг програм зохиогчид өөрсдөө хийдэг.
Хэсэгчилсэн тестийн үр дүнг дүгнэх. Үүнд:
• Програм хангамжийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага болон зохиожийн эргэн шалгах бололцоог олгох
• Програм хангамжийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага болон гадаад орчинтой зохицох
• Тухайн хэсгийн тавигдах шаардлагын дотоод зохицох байдал
• Хэсэгчилсэн тест түүний хэлхээ холбоо. /Хамгийн их ачаалал, тэмдэгт тоо шалгах гэх мэт/
• Хэрэглэж байгаа кодын арга /алгоритм/ болон стандартын зохицол. /Хялбар шийдэл/
• Програм хангамжийн нэтгэлийн тестийг хэрэгжүүлэх боломж. /Сонгогдсон арга хэрэгсэлээ ашигласан байгаа эсэх гэх мэт/
• Ажиллуулах болон цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломж


Friday, September 18, 2009

Нэгдсэн тест /Integration test/

2 comments
Програм хангамжийн нэгдсэн тестийн төлөвлөгөөг зохиох
• Програм хангамжийн нэгж хэсгүүдийг нэгтгэж /тухайн програм хангамжийн бүтээгдэхүүний хувьд нэгтгэх/ тетсийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулах
• Төлөвлөгөөнд тестнд шаардлагатай үзүүлэлтүүд, тавигдах шаардлагууд, дэс дараа, өгөгдлүүд, хариуцлага болон төлөвлөгөө багтана. Ажлын хувиарлалт, мөн баг бүрдүүлэх хариуцлага их чухалд тооцогдоно. Gantt гэх мэт диаграмаар төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.
• Нэгдсэн тестийн төлөвлөгөө үр дүнг бичгээр үйлдэж байх хэрэгтэй.

Нэгдсэн тестийг явуулах
• Програм хангамж хийгдэж дуусаад хэсэгчилсэн тест (Unit test) хийгдэж дууссаны дараа хийгдэнэ. Ө.х програм хангамжийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгээд нэгдсэн төлөвлөгөө хийгдсэн бол уг тестийг явуулна.
• Нэгтгэж байгаа хэсэг тус бүр нь програм хангамжийн бүтээгдэхүүний шаардлагыг хангаад нэгтгэсний дараа буюу програм хангамжийн бүтээгдэхүүн нь бүтнээрээ дууссан байх шаардлагатай. Нэгдсэн тест хийгдэж дууссаны дараа систем бий болдог.
• Програм хангамжийн бүтээгдэхүүний хэрэглэгчийн болон системийн гарын авлагыг шинэчлэн өөрчлөнө.

Програм хангамжийн чанар буюу зохицолдолгоог шалгах тест
• Гол нь нэгдсэн тест явуулахын тулд холбогдох тестийн болон бусад дэс дарааллыг хийх ёстой.
• Програм нь програм хангамжийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага тус бүрээр нь (шаардлагыг хангаж байгаа эсэхээр) холбогдох тестийн оролт ба гаралт, үндсэн стандартыг бий болгон бичиг баримтыг бичгээр үйлдэнэ.
• Хэсэгчилсэн тест нь нэг бүрчилэн хийгдсэн эсэхийг мөн шалгах.
Нэгдсэн тестийн үнэлгээ
• Системийг шаардлагыг хангах, URD, SRS гэх мэт үе шатуудыг эргэн “замаар нь” шалгах боломжийг олгоно.
• Гадна хэсгийг зохицолгоо, харилцан хамаарал. /Харагдах байдал таарч байгаа эсэх/
• Дотоод зохицолгоо, харилцан үйлдэл.
• Програм хангамжийн бүтээгдэхүүний үзүүлэлтийн тестийн зохицолгоо
• Бүрэн бүтэн байдал буюу /функцийн бүтэц/ аргументийн түвшний стандарт зохицолгоо.
• Гарах ёстой үр дүнтэйгээ таарч байгаа эсэх.
• Програм хангамжийн шалгуур таарч байгааг шалгаж тестийг явуулах боломж.
• Ажиллуулах болон түүний цаашид хэвийн ажиллах боломж. /Ямар ч тохиолдолд цааш явуулах, ажиллуулах боломжтой байх ёстой/
Нэгдсэн тестийн хамтарсан эргэн дүгнэлт хийх
• Хэрэглэгч, системийн шинжилгээ хийсэн хүн (HLD, SRS,URD)-тэй хамтран эргэн дүгнэлт хийх.

Нэгдсэн тест (Integration Test)-ийн төлөвлөгөө
1. Танилцуулга
1.1 Шалгаж танилцсан бичлэгүүд. Тестийн бичиг баримттай танилцсан протокол.
1.2 Хэрэгцээ шаардлага ба хүрээ хязгаар. Тестийн шаардлага ба хүрээ хязгаар тодорхойлсон бичиг баримт.
1.3 Лавлах бичиг баримтын жагсаалт
Лавлах бичиг баримтуудын жагсаалтанд:
* Програм хангамжийн бүтээгдэхүүний архитектурын бичиг баримт /SRS/
* Програм хангамжийн шинжилгээний бичиг баримт /High Level Software Design/
* Техник хангамжийн шинжилгээний бичиг баримт /High Level Hardware Design/
* Боломж, “аюул”-ын шинжилгээ

2. Нэгдсэн тестийн стратеги
2.1 Шалгуур оруулах.
Тестийн шалгууруудыг нэгдсэн байдлаар хийхийн өмнө элементүүдийн түвшинд тус тусд нь тодорхойлох (жиш нь хэсэгчилсэн тестний функцууд байгаа эсэх гэх мэт).
2.2 Элементүүдийг нэгтгэх.
Бүх элэментүүдийг нэгтгэх буюу дэд системүүдийг нэгтгэн нэгтгэл үүсгэж шалгах.
2.3 Нэгдсэн стратеги.
Нэгдсэн хандлага чиглэлийг ба холбоо хамаарлыг үндэслэн сонголт хийх. (дээрээс доош, доороос дээш, функционал бүлэглэх гэх мэт)
2.4 Онцгой чухал/Функцийн дараалал ба ТХ/ПХ нэгтгэл
ТАЙЛБАР: Энэ хэсэгт нэг чиг хандлагыг санал болгоно. Байгууллага 2.2-т заасны дагуу элементүүдийг нэгтгэх үед тодорхой чиг хандлагыг сонгох шаардлагатай болдог.
2.4.1 Програм хангамжийн нэгтгэлийн дараалал. Зарим дэд систем:
Програм хангамжийн код функцууд ба модулиуд тодорхой дараалалтайгаар нэгтгэгддэг. Ямар нэгэн програм хангамжийн бүтээгдэхүүний онцгой байдал/функцуудыг байгуулахад энэ дараалал хамаатай байдаг. Зарим үед ямар нэгэн техник хангамжийн хамааралтай байдлыг тодорхойлохоос өмнө програм хангамжийн үйл ажиллагаануудын нэгтгэл яригддаг.
2.4.2 Техник хангамжийн нэгтгэлийн дараалал. Зарим дэд систем:
Техник хангамжийн элементүүдийн нэгтгэлийг тус тусд нь хийдэг. Зарим үед ямар нэгэн програм хангамжийн хамааралтай байдлыг тодорхойлохоос өмнө техник хангамжийн үйл ажиллагаануудын нэгтгэл яригддаг.
2.4.3 ТХ/ПХ-уудын нийтэд нь нэгтгэх дараалал. Зарим дэд систем:
Програм хангамжийн байгуулалт нь техник хангамжийн модультай хамт нэгтгэгдэх түүний дарааллыг тодорхойлох.
2.4.4 Дэд системийн нэгтгэлийн дараалал. Дэд системүүдийг нэгтгэх дарааллыг тодорхойлох.

3. Тестийн алхмууд ба тестийн тодорхойлолт
3.1 Програм хангамжийн нэгтгэлийн тестийн тодорхойлолт
3.2 Техник хангамжийн нэгтгэлийн тестийн тодорхойлолт
3.3 ТХ /Програм хангамжийн нэгтгэлийн тестийн тодорхойлолт
3.4 Дэд системийн нэгтгэлийн тестийн тодорхойлолт
3.5 Эцсийн функционал тест.
Эцсийн функционал тест нь эцсийн байдлаар нэгтгэх үед систем хэрхэн ажиллахыг тодорхойлдог. Мөн систем тестийн төлөвлөгөөг гаргах үндэс болно.

4. Хэрэгсэлүүд ба тест хийх тоног төхөөрөмжийн шаардлага
Тестнд хэрэглэх хэрэгтэй бүх хэрэгсэлүүдийг нэгтгэлд зориулан бүтээж бий болгох. Жишээ нь компьютерууд, үйлдлийн систем гэх мэт.

5. Програмын хэсгүүд ба тестийн өгөгдлийн шаардлага
Тестийн стратеги ба тестийн зохиомжинд үндэслэн програмын хэсгүүд ба тестийн өгөгдлүүдийг бэлдэнэ.

6. Хариуцлага ба хуваарь
Хувийн ур чадвар болон чанар, зохилцолгоонд үндэслэн хариуцлага хуваарийг гаргах.
6.1 Үүрэг /дүрүүд/ ба хариуцлагууд
6.2 Хамаарал
6.3 Эрсдэл ба таамаглал
6. Хуваарь

7. Асуудал ба шийдвэр, тогтоол
Асуудлыг тодорхойлох ба түүний дагуу гаргах шийдвэр, тогтоолын механизм бий болгох.

8. Эргэн дүгнэх, ярилцах, дахин шалгах үйлдлүүд
Тестийн үйлдлүүдийн эргэн дүгнэх, дахин шалгах болон ямар нэгэн элементүүдийн өөрчлөлт сайжруулалтыг тодорхойлох.

9. Түр зогсоох, эргэн ачаалах ба шалгуураас гарах
a) Дуусахаас өмнө тестийг түр зогсоох(том асуудал гарах)
b) Шалгууруудаар дахин тестлэх
 

Copyright 2009 All Rights Reserved Revolution Two Church theme by Brian Gardner | Blogger template converted & enhanced by eBlog Templates